Чимэгэ Сонур.

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан
Монголоор дэлгэц уншигч систем.
Audio wave image

Бүтээгдэхүүний тухай

Харааны бэрхшээлтэй иргэд компьютер ашиглахын тулд дэлгэц дээрх бичвэрийг унших программ хэрэгтэй болдог бөгөөд үйлдлийн систем үйлдвэрлэгчид болон нээлттэй эхийг хөгжүүлэгчид үүнийг анхаарч, хэд хэдэн системүүдийг хөгжүүлж иржээ. Харамсалтай нь Windows™ үйлдлийн системээс бусад системүүдэд Монгол хэлээр унших боломж байхгүй байсныг Чимэгэ Системс компаний хөгжүүлж буй "Чимэгэ Сонур" боломжтой болголоо. Одоо харааны бэрхшээлтэй Монгол хүмүүс Windows™, MacOS™, Linux™ бүхий компьютерүүд, Android™, iOS™ бүхий гар утас таблетуудыг чөлөөтэй ашиглах боломжтой болж байна.

Тус бүтээгдэхүүнийг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах нь" буюу MON 48076 тоот төслийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүгийн дэмжлэгтэй Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны захиалгаар БолорЧимэгэ нэгдэл хийж гүйцэтгэв.

Бидний тухай

БолорЧимэгэ нь Болорсофт ХХК ба Чимэгэ системс ХХК-ийн нэгдэл юм.
Болорсофт ХХК цахим хэл шинжлэл, хиймэл оюуны үндэсний ууган компани бөгөөд салбартаа 14 жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж байна. Болор толь, Болор дуран гэх мэт бүтээгдэхүүнүүдээрээ олны танил болсон.

Чимэгэ системс ХХК 2019 онд үүсгэн байгуулагдсан, Монгол бичвэрийг ярианд, яриаг бичвэрт буулгах технологийг анхлан хөгжүүлж, олон нийтийн хүртээл болгосон Монголын шилдэг стартап билээ. Дуу яриа боловсруулах Чимэгэ технологи олон салбарт амжилттай нэвтэрч эхэлж буй бөгөөд ийнхүү Харааны бэрхшээлтэй иргэдийн амьдрал, нийгмийн оролцоог хангахад томоохон түлхэц өгч байна.

Эх код

Энэхүү төслийн хүрээнд хийгдсэн бүтээгдэхүүний эх кодыг бид нээлттэй тавьж байна. Эх код хэрхэн ашиглах зааврыг тус бүрийн хавтас доторх README.md файлаас харна уу.

c15_tts_library.zip (3 эрэгтэй 3 эмэгтэй хоолойтой Windows/Linux/MacOS/Android/iOS дээр ажиллах TTS сан.)
chimege_sonur_nvda_src.zip (NVDA Чимэгэ Сонурын add-on.)
chimege_sonur_sapi5_tts_engine_src.zip (SAPI5 Чимэгэ Сонурын plugin.)
chimege_sonur_linux_src.zip (Чимэгэ Сонурын Orca/Linux module.)
chimege_sonur_android_src.zip (Чимэгэ Сонурын android апп.)
chimege_sonur_voiceover_src.zip (Чимэгэ Сонурын iOS/MacOS апп.)

Тусламж

Гарын авлага

Чимэгэ Сонур Windows гарын авлага PDF Чимэгэ Сонур iOS/MacOS гарын авлага PDF Чимэгэ Сонур Android гарын авлага PDF Чимэгэ Сонур Linux гарын авлага PDF Чимэгэ Сонур хөгжүүлэгчийн гарын авлага PDF

Андройд дээр суулгах заавар

iOS дээр суулгах заавар

Windows дээр суулгах заавар

Mac дээр суулгах заавар

Linux дээр суулгах заавар

Холбоо барих

Хэрэв танд программтай холбоотой гомдол, санал хүсэлт болон асууж лавлах зүйл байвал доорх мэдээллийн дагуу холбогдоно уу.

Б. Ангараг-Эрдэнэ
Утас: +976 88962476
Фейсбүүк хаяг: Angaragerdene Bayarbaatar
Б. Зоригт
Утас: +976 99821616
Фейсбүүк хаяг: Zorigt Batjargal
Э. Дэлгэрбаяр
Фейсбүүк хаяг: Delgerbayar Erdenesambuu

Танд Монгол бичвэрийг ярианд хувиргах хиймэл оюун ухааны сан болон эх кодтой холбоотой гомдол, санал хүсэлт мөн асууж лавлах зүйл байвал info@chimege.com хаягаар холбогдоно уу.